Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор ойн арга хэмжээг зохион байгуулаагүй ч Хүүхдийн байгууллагын үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ахмад пионеруудын төлөөлөл хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.