Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:43 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 59, асран хамгаалагчтай 22 өндөр настан, асран хамгаалагчтай жирэмсэн 15, эрүүл мэндийн шалтгаантай 30, хөгжлийн бэрхшээлтэй 7, бусад шалтгаантай 133 нийт 266 иргэн эх орондоо иржээ.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн, Вензоу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь:
- 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.