Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна. Манай улс 1930-аад оны эхээр харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар шороогоо хамгаалах, хууль бус дүрвэгчидтэй тэмцэх зорилгоор хил орчимд цэргийн албан хаагчдыг байршуулж эхэлжээ. 1933 оноос дээрх цэргүүдийг Хилийн цэрэг хэмээн нэрлэх болсон байна.
Манай улсын хилийн нийт урт нь 8257 км юм. Улсын хилийн манаанд өдөр бүр 5 мянган хилчин дайчид үүрэг гүйцэтгэж байна.