Нийт 80 гаруй улсаас 26 мянган иргэнээ татан авчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу, энэ оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд 100 удаагийн тусгай нислэгээр 80 гаруй улсаас 19 754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6 581 буюу нийт 26 335 иргэнийг татан аваад байна.

Харин энэ сард 18 удаагийн нислэгээр 3 305 иргэнээ татан авсан бөгөөд бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн бэрхшээлтэй 5, өндөр настан 203, жирэмсэн 44, бусад шалтгаантай 2349 иргэн байгаа юм.

Ирэх сард 10 удаагийн нислэг үйлдэж, 1 980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.