Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо
Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов.
Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,
- Ж.Батбаясгалан
- Р.Дагва
- Ж.Алдаржавхлан
- Б.Пүрэвдагва
- С.Даваасүрэн
- М.Халиунбат
- Б.Мөнхбат
- Н.Баярчимэг
- Д.Энхтуяа
- Д.Бадарсан
- Д.Гантулга нарыг сонголоо. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна