Нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ хугацаанд:
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, такси
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
- Банк
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга
- Хүүхэд хамгаалал
- Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана