Орон даяар санал хураалт дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал хураалт явагдаж дууслаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-наас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдсөн.

Санал хураалт өнөөдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл явагдах хуулийн заалттай. Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байсан бөгөөд СЕХ-ны 17.00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.57 хувьтай байсан юм.