Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр, "Халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаад сандарч тэвдэх хэрэггүй. Хөл хөдөлгөөн нэмэгдэхээр халдварын тоо ихэснэ гэдгийг тооцож байсан. Тиймээс хотоо эрүүл болгохын тулд найр наадам, цуглаан зохион байгуулахгүй байхыг Улаанбаатар хотын иргэддээ хичээнгүйлэн хүсэж байна" хэмээв.
Мөн тэрээр найр хурим, цайллага зэргийг хойшлуулж, хотоо эрүүл болсны дараа зохион байгуулахыг уриаллаа.