Засгийн газрын ээлжит хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэл хангаж, ирэх, явах зорчигчдыг вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг холбогдох албаныханд даалгалаа.
Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.