АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж буй О.Амартүвшингийн зүгээс намын даргын сунгааг зохион байгуулж буй И.Мөнхжаргалын удирдаж буй ДоСХ дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхийг тодруулжээ.
Учир нь "Шонхор" таурт байрлан АН-ын даргын сунгаа явуулж буй гэх С.Эрдэнийн зүгээс И.Мөнхжаргал нарын удирдаж буй ДоСХ хууль ёсных бус, АН-ын даргын сунгаанд нэр дэвшиж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа нар манай нэр дэвшигчидтэй ирж нэгдэх ёстой хэмээн улс төрийн мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл нэр дэвшигчийн хүсэлтэд хариулт өгсөн ДоСХ-ны 12 дугаар тогтоолд “АН-ын VII Их хурлын 2017 оны 02 дугаар сарын 12-ны 07 тоот тогтоолоор байгуулагдсан И.Мөнхжаргал дарга, гишүүдтэй АН-ын ДоСХ нь эрхзүйн бүрэн чадамжтай болно.
АН-ын ДоСХ нь 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд дараагийн Их хурал хуралдаж, ДоСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Үндсэн дүрмийн дагуу хариуцлага хүлээж намын даргаас огцорсон С.Эрдэнэ нь АН-ыг төлөөлөх, ҮБХ-ны хурал зарлан хуралдуулах, ДоСХ-ны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эрхгүй болно” хэмээгээд ДоСХ-ны 14 гишүүн гарын үсгээ зуржээ. Угтаа С.Эрдэний "Шонхор" таурт байгуулагдсан Х.Алтанхуяг даргатай ДоСХ гэгч нь хуурамчаар байгуулагдсан газар гэдгийг АН-ын гишүүдэд анхаарууллаа.