ХХААХҮЯ, ЭМЯ хамтран хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс вакцинжуулна.
Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9.30-16.30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.
Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/
3 дугаар сарын 26
- Өвөрхангай аймаг 10.00
- Дорнод аймаг 10.30
- Булган аймаг 11.00
- Завхан, Архангай аймаг 11.30
- Сэлэнгэ, Дархан-Уул 12.00
- Сэлэнгэ аймаг 13.00-17.00
3 дугаар сарын 27
- Төв аймаг 09.00
- Сүхбаатар, Увс аймаг 11.00
- Хөвсгөл, Хэнтий аймаг 12.00
- Хэнтий болон бусад 13.00-16.00
Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулахаар төлөвлөжээ.