Коронавируст халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдэв

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид 14 218 хүнд “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 481 хүний сорьцод халдвар илэрчээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт илэрсэн халдварыг задалбал, Баянхонгорт нэг, Орхонд 15, Увсад нэг, Архангайд долоо, Төв аймагт 27, Өвөрхангайд 10, Дархан-Уулд 3, Ховд хоёр, Хэнтийд нэг, Булганд 10, нийт 77 тохиолдол тус тус батлагджээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8070 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 6672, аймаг, орон нутгийнх 861 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 835 болсон байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхогор, Хэнтий, Хоюд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1776 хүн эмчлүүлж байгаагаас 1486 нь хөнгөн, 250 нь хүндэвтэр, 31 нь хүнд, 11 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.