Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид хийсэн “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээгээр 377 хүний сорьцод халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8447 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 7000, аймаг, орон нутгийнх 910 болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 95 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4920 болсон байна.