Засгийн газар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргажээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд коронавирусний тархалт эрчимтэй байгаа тул ирэх сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох саналыг УОК гаргаад байсан. Улмаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах саналаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм.

Ингэхдээ, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэхээр танилцуулгад дурджээ.