Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 602 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ.
Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 10 280 болж байна.
Өнгөрсөн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарснаар, нийт нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллоо.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эрүүл мэндийн хоёрдугаар төв, Сүхбаатар, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд, Завхан, Сүхбаатар аймагт 2119 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1811, хүндэвтэр 244, хүнд 52, нэн хүнд 12 хүн бий.