Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид шинжилгээ хийснээр 831 хүнд шинээр халдвар илэрлээ.
Энэ нь коронавируст халдвар дотоодод гарснаас хойш нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Тодруулбал, нийслэлд халдварын 731, аймаг, орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 11 651 болжээ. Өнгөрсөн 24 цагт 79 хүн эмнэлгээс гарснаар нийт 6010 хүн эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар 2480 хүн эмчлүүлж байгаагаас 11 хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийн байдал хөнгөн 2130, хүндэвтэр , хүнд 60 хүн байна.
Мөн өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Одоогоор "COVID-19"-ийн улмаас 13 хүн нас баржээ.