Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 575 хүнд шинээр халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод, 113 нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн бол зургаан хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 12 226 болжээ. Харин өчигдөр 185 хүн эмнэлгээс гарснаар нийт 6 912 хүн эдгэрээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 2583 хүн эмчлүүлж байгаагаас 10 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 2186 нь хөнгөн, 317 нь хүндэвтэр, 70 хүний биеийн байдал хүнд оноштой байна.