Хатуу хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын "Улаан" түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд, ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байх бололцоог хангах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогыг иргэн бүрт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тодотгов.
Ташрамд дурдахад, Оюутолгой ХХК-д татварын актаар ногдуулсан нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрчээ.