"Тарьц суулгац 2021" цахим үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац-2021” цахим үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Та цахим үзэсгэлэнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бүтээгдэхүүний талаарх нэгдсэн мэдээллийг https://sites.google.com/view/tarits/%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80?fbclid=IwAR0zM0XbP1oe5GU5g9eZ-fp385Laki7jyW8-uNLJ0-3JSDJkgagrfY8ckAY хаягаар авах боломжтой.

Мөн мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхнийг цахим үзэсгэлэнд мэдээллээ ирүүлэн нэгдэж, өөрсдийн байгууллага, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахыг урьж байна.

Одоогоор тус цахим үзэсгэлэнд мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 төрөл зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээлэл ороод байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here