Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1328 хүнд халдвар илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, гурав нь зөөвөрлөгджээ.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 26 692 болж байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 772 боллоо.
Одоогоор коронавируст халдвартай 3789 хүн эмчлүүлж байгаагаас 63 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 309 нь хүнд, 1293 нь хүндэвтэр байгаа бол, 2124 хүн хөнгөн оноштой байна.