УОК хуралдаж хатуу хөл дэмжих буюу ирэх сарын 7 –ныг хүртэл сунгахыг дэмжжээ. Энэхүү саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.
ЭМЯ болон мэргэжилтнүүдийн зүгээс халдварын тоо өдөрт 1000-аас доош буухгүй, нас баралт нэмэгдэж учраас дахин 14 хоногийн хатуу хөл хорио тавих асуудлыг хөндсөн байгаа билээ. Одоогийн байдлаар Монгол Улсад халдварын тоо таван оронтой тоо руу шилжиж, нийтдээ 69 хүн хорвоог орхиод байгаа юм. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн 18 аймагт халдвар бүртгэгдэж, тархалт нь нэмэгдэж байна.