“1356 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 10,000 гаруй хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээнээс 1356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна.

1,356 тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1,190 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо. Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 112 хүн байна. Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа” гэв.