Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өчигдөр 21.55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр ирсэн 126 иргэнийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, манай улс энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнээ гадаад улс орнуудаас татан авахаар төлөвлөжээ.