Унгар улсын нийслэл Будапешт хотноо 6 дугаар сарын 6-13-нд зохион байгуулах жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Монголын баг тамирчдын нэрсийг зарлав.
Энэхүү тэмцээн бол Токиогийн олимпын өмнөх хамгийн сүүлийн сорилт байх бөгөөд өнөөдрийн байдлаар 5 тивийн 92 орны 427 тамирчин ДАШТ-д хүчээ үзэж, олимпын өмнөх чансаагаа тодотгохоор бүртгүүлжээ.
Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 нийтдээ 18 тамирчин оролцохоор албан ёсоор зарлалаа.
Тухайлбал, Эрэгтэй тамирчдаас 60 кг-ын жинд ОУХМ Л.Өнөболд 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д Саед Моллаеи, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэй тамирчдаас 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг -78 кг-д ОУХМ Б.Эрдэнэт-Од, +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн нар барилдахаар болжээ.
Тус багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа, терапист багш Япон улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгч, олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар багтаж Унгар улсыг зорино.
Жүдогийн шигшээ баг Хандгайтын баазад 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм байна.