“Богдхан төмөр зам” төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тэрбээр “Богдхан төмөр замыг яриад 10 гаруй жил болж байна.
Түгжрэлийг бууруулахад, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүс байгуулахад энэ зам чиглэсэн. Нийт 174.8 км төмөр замын 135.8 км-ийг шинээр, 39 км-ийг одоо байгааг нь сайжруулахаар техникийн шийдэл гарган ажиллаж байна. Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог. Дунджаар дөрвөн гарамд хоногийн 144 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хааж байна. Богдхан төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 62 минут болгож буюу 57 хувиар бууруулах тооцоо бий.
Авто зам, төмөр замыг хоёр өөр газар огтлуулцахад галт тэрэгнээс болж авто замын хөдөлгөөнийг хаахгүй болно. ТЭЗҮ-ийг боловсруулах бэлтгэл ажлыг хангуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхэд бэлэн болсон” гэлээ.