Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц үйлчилгээний талаар танилцуулж байна.
2018 оноос эхлэн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг болсон. Зөвхөн өвдсөн үедээ эмнэлэгт хандаж амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх боломж бий. Үүний тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаарай.
Энэ оны эхнээс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц нь товлолт хугацаатай болжээ. Даатгуулагч иргэний өмнө нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцад хамрагдаж байсан эсэх нь товлолт хугацаанд хамаарахгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, даатгуулагч товлолт хугацаанд заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх
- 18-34 нас
- 35-45 нас
- 46-64 нас
- 65 дээш нас гэсэн багцтай.
Иргэн, даатгуулагч та “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэг, лабораториудад хандан хийлгэх боломжтой.
Өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлье!