Завхан аймагт ажиллах үеэр тус аймгийн тусгай хамгаалалттай газрын захиргаад, ус цаг уурын орчны шинжилгээний газар, сав газрын захиргаануудын ажил байдалтай танилцаж, ажилтан албан хаагчдын санал сэтгэгдлийг сонсон юм. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзах үеэр тус байгууллагаас албан конторын урсгал засварын зардал, хог тээвэрлэх зориулалтын машинтай болох хүсэлт, санал ирүүлснийг шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн БОАЖЯ-наас “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг болон жуухаар шагнагдсан зарим хүмүүст хүндэтгэл үзүүлэн Н.Уртнасан сайд шагналыг гардуулан Байгаль орчныг хамгаалах их үйлсэд чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.