Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагаа, хоол, үйлдвэр үйлчилгээний танхимын үйлчилгээг 7 хоногийн хугацаатай хориглох шийдвэр гаржээ.
Монгол Улсад коронавирусний улмаас нас баралтын тоо нийт халдварын 0.5 хувийг эзэлж байгаа аж. Тиймээс коронавирусний эмчилгээний тактикыг өөрчлөн, эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулж, цар тахлаар хүн нас барахаас урьдчилан сэргийлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албанынханд үүрэг болгосон байна.
УОК-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийж, дээрх шийдвэрүүдийг нийтэд дэлгэрэнгүй танилцуулах аж.