Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм.
Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө. ЭМЯ-наас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.
Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.