Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2246 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол буурч 2000-аас доош тоонд шилжээд байсан юм.
Шинэ тохиолдлын нь дотоодын халдвар бөгөөд бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 1345, орон нутагт 901 тохиолдол батлагджээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын батлагдсан нийт тохиолдол 115 438 болж байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 563 хүн эндээд байна. Харин сүүлийн 24 цагт хүн эмнэлэг болон гэрийн хяналтаас 2825 хүн гарснаар нийт 78 654 хүн эдгэрчээ.