Экспортыг дэмжих төслийн энэ оны 2 дахь цонх нээгдэж, материал авч эхэллээ

Монгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн тавхан хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Иймд уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн төрөлжүүлэх, цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яамнаас хэрэгжүүлж байсан бол 2020 оноос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 оныг дуустал хэрэгжүүлэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг төслийг дэмжин, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа.

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дах цонх нээгдэж, 2021 оны 7-р сарын 30-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.

Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

Жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой, 2-с дээш жил үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч дэлгэрэнгүй танилцан оролцохыг урьж байна.

📍Ерөнхий мэдээлэл: http://www.edp.mn/FinSupport/General?httproute=True
📍Шалгуур үзүүлэлт: http://www.edp.mn/FinSupport/Criteria?httproute=True
📍Бүрдүүлэх бичиг баримт: http://www.edp.mn/FinSupport/Apply?httproute=True
Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга, цахим уулзалтын арга хэмжээ 2021 оны 7 сарын 2-ны 15 цагт цахимаар болох тул дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Zoom Meeting холбоос: https://bit.ly/3x251wo

Meeting ID: 946 9732 3768

Passcode: 623732

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ