Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 12 539 хүний сорьцод хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2308 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 134 270 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 2307 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн салбарын нэг ажилтан коронавирусээр халдварлажээ. Эдгээрийн 1367 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 940 тохиолдол бүртгэгджээ. Насны бүлгээр авч үзвэл 30-34 насныхан хамгийн ихээр өвчилж буй нь хэвээр байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Харамсалтай нь мөн хугацаанд таван хүн нас барснаар улсын хэмжээнд “Ковид-19” өвчний улмаас нийт 660 хүн эндээд байна. Харин 2673 хүн эдгэрснээр нийт 96 513 хүн эдгэрээд байгаа юм.