Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 22 цэгт ажиллана.

Эдгээр цэгт 33 багийн 224 эмч, ажилтан ажиллаж, 9,440 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2,559, II тунд 3,008 буюу нийт 5,567 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,074,675 иргэн I тунд, 982,691 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 1,903 жирэмсэн эх, 12-15 насны 28,854, 16-17 насны 15,534 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.