Монгол түмэн хаврын тэргүүн сарыг угтан Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас өргөн хэмжээнд тэмдэглэх боломжгүй болсон ч уламжлалт зан заншлаа хөл хорионы дэглэмтэй нийцүүлэн гэр гэртээ шинэлэхээр төлөвлөж буй. Хөл хорионы "ачаар" эх дэлхийн хойч үе бид тун их хэмжээний угаагуурын ус, үнэгүй зардал, хоол хүнсний хаягдал, эрчим хүч хэмнэж чадах нь. Тэгвэл цар тахлын үед Цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлснээр бид хэчнээн хэмжээний зардал хэмнэж буйг тооцоолон үзэцгээе.
Үндэсний Статистикийн газраас 2020 оны хэрэглээний үнээр тооцоолон нэг өрх бүрийн Цагаан сарын дундаж зардлыг доорх дүнгээр таамаглан гаргажээ. Энэ хэмжээний хөрөнгийг бид хэмнэж буй.
- Бор идээ - 499.8 мян.төгрөг
Сүүлийн 5 жилийн дунджаар бор идээнд монголчууд дунджаар 499.8 мян.төгрөгийг зарцуулжээ. Нийт идээний зардалд нэг өрхөөс 799 мян.төгрөг зарцуулдаг байна. Үлдсэн буюу үүнээс 299.2 мян.төгрөг нь цагаан идээнд зарцуулагдана.
- Цагаан идээ - 299.2 мян.төгрөг
Цагаан идээний хувьд хамгийн үнэтэй нь хэвийн боов, ааруул тэргүүтэй идээ будаа орно.
- Гарын бэлэг - 1,050,000
Гарын бэлэгний хувьд өрх бүр харилцан адилгүй бөгөөд нэг хүнд дунджаар 8.0-27.0 мян.төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзээд, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авдаг гэвэл нэг өрх дунджаар 1 сая гаруй төгрөгийг гарын бэлэгт зарцуулдаг байна.
Нийт: Өрхийн дундаж зардал - 2.2 сая төгрөг
Монгол Улсын нийт өрхийн 64.0 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг идээ цагаа, гарын бэлэг, баярын гоёлд зарцуулдаг байна. Улсын хэмжээнд Цагаан сарын баярт ойролцоогоор 1.2 их наяд төгрөгийн зардал гардаг гэсэн үг юм. Тус зардлыг бүтцээр нь задалбал идээ, цагаа, бусад хүнсний зардалд нийт зардлын 36.0 хувь, гарын бэлэгт нийт зардлын 47.0 хувь, баярын гоёлд нийт зардлын 17.0 хувийг зарцуулдаг байна.