Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/588 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн удирдамжийн дагуу үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 10:00 цагаас онлайнаар зохион байгууллаа. Цар тахлын энэ үед шалгуулагчид өөрийн байгаа газраасаа шалгалтаа өгөн дүнгээ шууд харах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Нийт 4 удаагийн шалгалтыг үндсэн мэргэшлийн 25 чиглэлээр зохион байгуулж, 1125 их эмч шалгуулагч шалгалт өгөв. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах 2021-2022 оны үндсэн мэргэжлийн сургалтын элсэлтийн шалгалт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-д 2021 оны 9-р сарын 25,26-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Сургалт эрхлэгч эмнэлгүүдэд элсэлтийн шалгалтад тэнцсэн болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хяналтын тоонд багтсан хүүхдүүдийг элсүүлж сургалт эрхлэх эмнэлгүүдэд хуваарилах үйл ажиллагаа явагдаж байна.