Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт нь Ковид-19 халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон тохиолдох тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.
Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалт энэ сарын 1,2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.