Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдадаа цол олгож, шагнал гардууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 203 алба хаагч, 587 алба хаагчийг хугацааны цолоор шагнасны дотор цагдаагийн дэслэгч цолоор 63 алба хаагч шагнагдан офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, цол мөрдсөө гардан авсан юм.