"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс “Ворлд Стандарт Консалтинг” ХХК-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд ISO 9001 болон 31000 стандартын сургалтуудыг зохион байгуулав. Сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулсан бөгөөд төв оффис болон Салбарын 27 ажилтан хамрагдлаа.