ISO 45001 болон 14001 стандартын дотоод аудиторын сургалтууд болов

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс “Ворлд Стандарт Консалтинг” ХХК-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 08-13-ны өдрүүдэд ISO 45001 болон 14001 стандартын дотоод аудитор бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг танхим болон цахим хэлбэрээр явуулсан бөгөөд салбар болон оффисын нийт 30 ажилтан амжилттай хамрагдлаа.