Хөтөлбөрийн зорилго
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн харьяат оюутан, залуусыг Монголын их дээд сургуульд суралцаж чанартай дээд боловсрол эзэмшиж, эх орондоо болон дэлхийд танигдах бүтээлч, чадварлаг боловсон хүчин болоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн хамрах хүрээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 8 дахь жилдээ “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр багаас 30, Өмнөговь аймгийн хэмжээнд 30, нийт 60 оюутныг шалгаруулна.
Тэтгэлгийн хэмжээ
Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана).
Тавигдах шаардлага
- Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймгийн харьяалалтай байх;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1,2,3,4-р дамжааны оюутан байх;
- Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
- 2021-2022 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол ЕБС-ын боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
- Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах;
- Урьд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК–ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх;
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх.
Бүрдүүлэх материал
- Оршин суугаа газрын тодорхойлолт (цахим лавлагаа) 1 хувь;
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолт. Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх;
- 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол ЕБС-ийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;
- Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
- Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
- “Орон нутгийн хөгжилд уул уурхайн оролцоо” эсвэл “Уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.
Материал хүлээн авах
Материалыг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авна.
Шалгаруулалтын дүн зарлах
Батламж олгох өдрийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газарт болон шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.