Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллах юм.
Шадар сайд ажлын хэсгийг хуралдуулж, бүх шатны байгууллагын уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг дээшлүүлэх, мөн БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл, чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ.