Сайжруулсан түлшний үйлдвэрлэл хэвийн ажиллаж байна

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, нам даралтын зуух бүхий аж ахуйн нэгжүүдэд “Тавантолгой түлш” компанийн баруун, зүүн бүсийн үйлдвэрээс 414 цэгээр дамжуулан сайжруулсан түлш нийлүүлж байна.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж, лабораторийн шинжилгээнд хамруулж ажилладаг.