Гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах вэ?

Коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах талаар ЭМЯ-наас зөвлөмж гаргажээ.

  • Өрхийн эмч мэргэжилтэнтэй холбоотой байх
  • Шингэц сайтай халуун хоол идэх
  • Өрхийн бусад гишүүдийг халдвар авахаас сэргийлэх
  • Бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  • Ачаалал бага авах дасгал хөдөлгөөн хийх
  • Сандарч тэвдэхгүй тайван байх
  • Биеийн халууныг өдөр бүр хэмжих