Нийслэлийн өсвөрийн аварга шатарчид энэ сард тодорно

Өсвөрийн шатарчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 22-24-нд болно.

Тодруулбал, Энэхүү тэмцээний 6 хүртэл болон 7-8 насны ангиллын тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулах юм. Харин нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 9-10, 11-12, 13-14 насны ангиллын тэмцээнүүд энэ сарын 22-24-нд болж шилдгүүдээ тодруулах юм байна.