Өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр файзeр вакцинд харагдуулж эхэллээ.
Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийн дагуу вакцинжуулалтыг хийж байна.
Өдрийн 20 цагийн байдлаар Улсын хэмжээнд 14713 хүүхэд файзeр вакцинд хамрагджээ.
Нийслэлийн хэмжээнд 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм. Мөн 16-17 насны 33 мянган хүүхэд файзeр вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.