Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хүргэе.
“Замын-Үүд боомтод авах арга хэмжэээнүүдийг өнөөдөр Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад долоо хоногийн хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгийг Засгийн газар баталлаа. Тодруулбал, Замын-Үүд боомтын дулааны цахилгаан станцын нэмэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Замын-Үүдийн чөлөөт бүсийн нээлтийг энэ зун хийх бөгөөд бүтээн байгуулалтыг 2026 онд ашиглалтад орно гэдгийг холбогдох албан тушаалтнууд мэдээлсэн.
УОК-оос баярын амралтын өдрүүдэд иргэдийг зохистой амраах талаар тодорхой санал гаргасан. Ерөнхий сайд УОК-оос гаргасан саналтай холбоотой хэд хэдэн чиглэл өглөө.
- Экспортын боомтуудтай орон нутаг хатуу хөл хориотой хэвээрээ байна. Бусад аймаг, орон нутаг дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, аймгуудын асуудлыг Засгийн газарт танилцуулна.
- Ес хоног амрахдаа гэр бүлээрээ аялж зугаалах, ингэхдээ аймаг орон нутагт баримталж байгаа дэглэмийг сахих, гэр бүлийн нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, 5-аас дээш настай нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авах
- Цахим визний системд шилжүүлэх журмыг баталсныг мэдээллээ.