Засгийн газраас томилсон Зам-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон, үнийн хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн төлөөллийг маргаашнаас Зам-Үүдэд очиж газар дээр шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг санууллаа.