Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээв.
Үүнд:
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Гадаад хэргийн сайд асан Шүхэрийн Алтангэрэл, ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын зөвлөх Тогтохбаярын Батбаатар нарт,
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг МГИМО ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн Жамбалжамцын Од, Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдорж нарт тус тус олголоо.
Цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.