Монголбанк болон бусад банкаас хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно.
Оны эхний 2 сарын санхүүжилтэд төв банк, бусад банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байгааг Монголбанк мэдээллээ.
Хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа тул зээл хүссэн иргэн өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлт гаргаж боломжтой.
Өнгөрсөн онд гэхэд 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгожээ.
БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сард 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлийн 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргасан аж.