Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009-2016 оны үндэсний их бар наадмын түрүү бөхчүүдийг хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан байна.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Найман наадмын түрүү, найман бөх. 2009 - 2016 он. Дөрвөн аварга, дөрвөн арслан. Миний Монгол түмэн: Дэлхий даяараа сайхан наадаарай" хэмээн бичжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж найман жил төр барьсан бол маргааш шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөх юм.